Reader.mn

Informações:

Sinopse

. , . , , www.reader.mn .

Episódios

  • Тэрслүү яриа #6 Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил гэж юу вэ?

    10/10/2020

    "Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. Бид бүгд л хүүхдийнхээ танин мэдэхүйг хөгжүүлэхийг хүсдэг шүү дээ. Харин нас, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдлэгийг олгож байгаа болов уу? Мэдээж хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх нь чухал зүйл ч гэсэн зарим асуудлыг орхигдуулаад байна уу? Бид эдгээр асуултын хариултыг олох гэж санал солилцлоо. Та ч гэсэн энэхүү яриаг сонсоод нэг бодоод үзээрэй.

  • Тэрслүү яриа №8 Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай

    10/10/2020

    "Жангар" хүүхдийн номын редакцаас хүүхдэд тулгардаг асуудлууд, тэр талаарх томчуудын хандлагын тухайд "Тэрслүү яриа" цуврал подкастыг эрхлэн гаргаж байгаа билээ. "Чиртаачдын амрыг эрье буюу хүүхдийн тоглоомын тухай" гэх энэхүү дугаарт томчууд өөрсдийн хүүхэд насыг дурсан санаж, ямар тоглоомоор наадан өссөн дурсамжаараа аялсан сонирхолтой ярилцсаныг хүргэж байна. Бага насны хүүхдийн тоглоом нь ердөө саатах хэрэгсэл төдий бус хүрээлэн буй хорвоо ертөнцтэй танилцах чухал үйл гэдэгтэй сонсогч та нийлэх үү? Ярилцсан: Б.Энхзаяа Ц.Бадампүрэв Т.Кимико Б.Ундрах

  • #45 Жорж Лейкофф "Зааны тухай бүү бод!"

    10/10/2020

    Нью-Йорк Таймс сонины бестселлэр "Зааны тухай бүү бод!" ном хэвлэгдэн гарсан даруйдаа АНУ-д олны анхаарлыг ихэд татаж, унших ёстой номын жагсаалтад зүй ёсоор орсон чухал бүтээл юм. Улс төрийн маргаан мэтгэлцээн гэдэг үг яриагаараа сонгогчдын оюун санаа, зүрх сэтгэлийг өөртөө байлдан дагуулж эхлэх үед л жинхэнэ утгаараа хэрэгждэг аж. Санаа бодлоо зөв ойлгуулж, амжилттай харилцах нь улс төрийн үйл хэргийн амин сүнс. Үүний тулд өөрсдийгөө тэдний байр суурин дээр тавьж ямар үнэт зүйлстэй, ертөнцийг ямар өнцгөөс харж байна вэ гэдгийг мэдэх шаардлагатай юм. Энэ үйл явцыг "Зааны тухай бүү бод!" номын зохиогч, хэл шинжээч, философич Жорж Лейкофф “харах хүрээ” хэмээн тайлбарлажээ. Тиймээс сонгогчдын харах хүрээг мэдэж аван, түүнд нь тохирсон мессежийг өгч чадсан хүн л улс төрийн харилцаан дээр амжилттай явах боломжтойг уг ном өгүүлнэ. Үүнээс гадна АНУ-ын улс төрийн амьдрал, нийгмийн чухал асуудлуудыг дэлгэрэнгүй тайлбарлаж, тэр болгон дээр дүн шинжилгээ хийсэн нь уг номыг улам сонирхолтой болгож чадсан билээ.

  • #46 А.Марал "Зүүдний даяанч"

    10/10/2020

    Reader подкастын цоо шинэхэн дугаарт бид цэл залуухан зохиолч А.Маралын "Зүүдний даяанч" хэмээх номын талаар хөөрөлдлөө."Заримдаа та хэн нэгнийг үгүйлэхэд тэр хүн хажууд чинь байхгүй, байх ч боломжгүй үед гомдол төрж хамаг бие чинь зарсхийж өөр хэнийг ч ойртуулахгүй өргөстэй мэт болдоггүй гэж үү? Сэтгэлдээ өөр нэгэн шүүгээ нээчхээд тэнд төсөөллийнхөө ертөнцийг нээчихсэн юм." "Тэр л харцаар удаан ширтэж байснаа гараад явчихсан билээ. Энэ бидний сүүлчийн уулзалт байсан юм." "Ядаж зөрөөд өнгөрөхөд бие биеэ танин хараад л харцнаас нь хариултаа мэдээд өнгөрөх сөн." "Хамгийн сүүлд харсан төрх нь өөрчлөгдөн шанаа нь тодорч, нүд нь томрон улам гоо үзэсгэлэнтэй бүсгүйн дүрээр зүүдэнд ирнэ. Өглөө сэрэхэд түүний үнэр өрөөгөөр ханхийж, тун ойрхон байгаа мэт мэдрэгдэнэ." "Саяынх зүүд байв уу? эсвэл бодит явдал уу? хэмээн балмагдсандаа хамаг бие чичрэн, хүйтэн хөлс цуван, орон дотроо удаан хөлбөрөхөд удалгүй нар гийж өглөө боллоо." Эдгээр эшлэлүүд нь “Зүүдний даяанч” номыг улам уншууртай болгож чадсан

  • Шок яриа №2 Талцах уу? Яах уу?

    10/10/2020

    Монголчууд нутаг усаараа талцан жалга довны үзэл гаргаж, хэн нэгнийгээ араас нь чангааж атаархан жөтөөрхөж, үндэс угсаагаа үнэндээ сайн мэдэхгүй байж халх, ойрад, буриад гэж хэрэлдэх нь өнөөгийн нийгмийн дүр төрх болжээ. Энэ бүхэн юунаас улбаатай юм бол? Модератор: Б.Батбаатар (Монсудар хэвлэлийн газрын редактор) Зочид: С.Ууганбаяр (Монсудар хэвлэлийн газрын түүх, нийгмийн ухааны редакцын төслийн менежер) С.Эрдэнэболд (Улс төрч, "Эзэнт Гүрний Туульс" номын зохиолч) Ц.Минжин (Түүхийн ухааны доктор, судлаач)

  • Тэрслүү яриа #8 - Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар: Хүүхэд юу хүсдэг вэ?

    10/10/2020

    Хүүхэд юу хүсдэг вэ? Хүүхдийн баярт зориулсан тусгай дугаар Хүүхдийн баяр удахгүй болно. Энэ өдөр бид сурсан зангаараа хүүхдүүдээ амттан, шинэ тоглоом, бэлгээр хуураад л өнгөрнө. Харин бид хүүхдээ “хүн” гэж тоох, хүсэл бодлыг нь хүндлэх, асууж сонирхдог болох цаг хэзээ ирэх вэ? Хүүхэд үнэндээ юу хүсдэг вэ? Хүүхдийн номын редакцын хамт олон энэ тухай ярилцаж, үзэл бодлоо хуваалцлаа.

  • Тэрслүү яриа #9 Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд

    10/10/2020

    Дүрсгүй хүүхэд ба томоотой хүүхэд - Эцэг эхийн боловсролд Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг "Зуныг Номтой Өнгөрүүлье" хөтөлбөрийн хүрээнд "Тэрслүү яриа" подкастын тусгай дугаарыг хүргэж байна. Эцэг эхчүүдэд зориулсан энэ удаагийн яриагаараа бид "Хүүхдийн сониуч зан юунд хөтөлдөг вэ?", "Дүрсгүй байх нь сайн уу, муу юу?" зэрэг хүүхдийн хүмүүжлийн тухай ярилцлаа.

  • Тэрслүү яриа №9 Хүүхдэдээ цаг гаргах ёстой юу? Зав гаргах ёстой юу?

    10/10/2020

    Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг #ЗуныгНомтойӨнгөрүүлье хөтөлбөрийн хүрээнд Жангар редакцаас хүргэдэг "Тэрслүү яриа" подкастын хоёр дахь тусгай дугаараараа бид хүүхдүүдтэйгээ цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ, хүүхэд эцэг эхээсээ юу хүсдэг вэ сэдвийн хүрээнд ярилцсанаа ийнхүү хүргэж байна. Подкаст сонсох холбоосууд: Castbox: https://bit.ly/2CK2IXq YouTube: https://youtu.be/2BWzP9s18ik

  • "Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?"

    10/10/2020

    Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулж буй Соён гэгээрлийн өдрийн "Түүх, Өв соёл" 7 хоногийн хүрээнд "Бид яагаад түүхээ мэдэх ёстой вэ?" подкаст. Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Эх түүхийн багш нарын нэгдэл ТББ-ын тэргүүн М.Бямбадаш Монсудар хэвлэлийн газрын редактор Б.Батбаатар

  • Шок яриа №3 Монгол Хятадын ээдрээт харилцаа

    10/10/2020

    "Шок яриа" подкастын сонсогчдодоо сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд буй Өвөр Монголчуудын хэл, соёлын асуудлаар мэргэжлийн судлаачдын үгийг хүргэж байна.Энэ удаагийн дугаарт Монсудар хэвлэлийн газрын редактор, Б.БатбаатарМонгол улсын их сургуулийн түүхийн тэнхимийн багш, доктор Н.Алтантөгс нар оролцлоо.

página 4 de 4